Шинэ үеийн хот байгуулалтын
Шинэчлэлийг түүчээлэгч байна.
АЛСЫН ХАРАА
Бид чанартай, аюулгүй, эрчим
хүчний хэмнэлттэй, хүн-байгаль
орчинд ээлтэй, инноваци шингэсэн
бүтээн байгуулалтаар дамжуулан эх
орны хөгжилд хувь нэмэр оруулах
ШҮНШИГ брэндийг бий болгоно.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Чанартай бүтээгдэхүүн
Мэргэжлийн чадварлаг ажилтан
Хэрэглэгчийн итгэл, найдвар
Аюулгүй ажиллагаа
Байгууллагын соёл
ҮНЭТ ЗҮЙЛС
Аюулгүй байдал, чанарын удирдлага
МД ТОП ХХК нь 2025 оноос эхлэн Олон улсын ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартыг байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлж, Франц улсад төвтэй AFNOR байгууллагаас дээрх хоёр стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болохыг баталгаажуулсан гэрчилгээгээ авсан. Иймээс бид компанийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн ажиллаж, хэрэглэгчдэдээ үнэ цэнтэй бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгөхөөр зорин ажиллаж байна. Эдгээр олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр манай компани харилцагчдын итгэлцлийг баталгаажуулсан, чанартай, хариуцлагатай барилгын ажлыг тасралтгүй гүйцэтгэх үндэс сууриа улам бэхжүүлж байна.
Хүний нөөцийн чадавх
Техникийн чадавх
МД ТОП ХХК нь инженер, техникийн 200
гаруй мэргэшсэн ажилтантай бөгөөд
барилгын салбарт туршлагатай
мэргэжлийн өндөр ур чадвартай,
ажилдаа хариуцлагатай ханддаг, шинийг
эрэлхийлсэн бүтээлч хамт олон юм.
Манай компанийн техник, тоног төхөөрөмжийн
бааз нь барилгын ажлыг бие даан, шуурхай зохион
байгуулах бүрэн чадамжтай. Ажлын тасралтгүй,
найдвартай ажиллагааг хангах зорилгоор
мэргэжлийн инженер, засварын баг байнгын
хяналт тавин ажилладаг.